Бэрхшээл ба Боломж аудио ном (audio book)
£47.50
Та ажил, гэрийн хооронд зам зуураа өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байна уу?
Та ном унших хэрэгтэй гэж боддог мөртлөө унших зав гаргаж чадахгүй байна уу?
Танд ном уншиж сууж сураагүй, дуустал нь унших тэвчээр дутдаг уу?
Та Бэрхшээл ба Боломж номыг уншсан ч амьдралдаа улам хүчтэй нөлөөлүүлж амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу?
Тэгвэл аудио ном танд хамгийн тохиромжтой. Уншдаг ном буюу аудио номыг сүүлийн үед хүмүүс их хэрэглэдэг болжээ. Өнөөгийн нийгэмийн хурдацтай хөгжилд ном уншиж суух зав гардаггүй атлаа байнга өсөж хөгжих шаардлагатай тулгарч байна. Ялангуяа Бэрхшээл ба Боломж номыг дахин дахин уншиж ширээний номоо болгож өөрийн оюун ухаандаа өдөр тутам ашиглаж хэрэгжүүлэхийг хүсэж буй уншигчидийн хүсэлтээр Бэрхшээл ба Боломж номыг аудио ном болгох асуудал тавигдаж байгаа юм.
Уншдаг номыг олж авсанаар та аудио СД-гээр эсвэл Ipod, МР3 тоглуулагч, цаашилбал Iphone, Blackberry, Android гээд SMARTPHONE доо татаж суулгаад хаа яваа газраа сонсоод явах боломжтой юм.
Магадгүй Бэрхшээл ба Боломж ном танд эх хэвлэлээрээ байдаг, магадгүй та уншаад дууссан байсан ч, уншдаг буюу аудио ном илүү таны оюун санаанд өдөр тутам, магадгүй ажлаа хийж байхад тань оюун санааг чинь өөдрөг үзэл, амьдралын итгэлийг шинээр суулгах болно. Таны оюун ухаанд байнга сэргээж номны боломжуудыг амьдралдаа бий болгож бүтээхэд уншдаг ном илүү их хүч, амьдралдаа өдөр тутам ашиглах бүрэн боломжийг бий болгох юм.
Аудио номыг уншигчид, сонсогчдийн гар дээр ирэхэд бид танд мэдээлэх болно. Энэхүү мэдээллийг авахын тулд манай вэб хуудсанд бүртгүүлэхээ бүү мартаарай.