About me
Тантай энд уулзаж байгаадаа баяртай байна. Намайг Батсүхийн Мөнгөнтуяа гэдэг, хүмүүс Моника гэж дууддаг.
Би хүмүүс Бэрхшээлтэй хайрцагнаасаа гарч, Боломжтой нөхцөл рүү очих сайхан амьдралыг бүтээхэд нь тусалдаг. Энэ хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн өнөөдөр тантай холбогдож байгаадаа би туйлын их баяртай байна. Яг тан шиг хүмүүст хүссэн амьдралаа бүтээн босгоход нь туслах гэж л би энэ бүхнийг хийдэг.
Амьдрал заримдаа хэцүү зовлон бэрхшээлийг бидэнд авчирдаг. Эрүүл мэнд, ажил мэргэжил, мөнгө, бизнесийн асуудлууд гээд л...
Магадгүй та тохиолдоод байгаа асуудлуудаа шийдэж чадаагүйгээс хаашаа хөдлөхөө мэдэхгүй гацаанд орчихсон юм шиг, бүх юмыг хийгээд байгаа атлаа нэг л арга эвээ олж чадахгүй санагдаад байж болох юм. Хэрэв тийм бол, та зөв газартаа иржээ.
Би Монголд өсөж өндийсөн, арван жилийн өмнө аавынхаа оршуулганы дараа удалгүй Англи улсад анх хөл тавьсан. Манай аав бусад хүмүүс шиг л сайн хүн байсан. Харамсалтай нь асуудал бэрхшээл нүүрлээд ирэхийн үед хэнээс хаанаас тусламж авч давж гарахаа мэдэхгүй шаналж явдаг байсан юм. Түүнээс хойш би аавтайгаа адил хүмүүсийг бэрхшээлээсээ давж гарахад нь туслах арга боломжыг олж суралцах аян замд мордсон юм. Хүмүүст өөрийнхөө чадварыг бүрэн ашиглаж хүссэн амьдралаа бүтээхэд нь тусалж чаддаг болохыг л би хүссэн юм.
Өнгөрсөн жилүүдэд би олон янзын хувийн асуудал бэрхшээлүүдтэй тулгарч байсан ч тэр бүхнийг амжилттайгаар даван туулж чадсан. Бэрхшээлээс боломж эрэлхийлсэн миний хүсэл тэмүүлэл, мэдлэг туршлага маань намайг Амьдралын Дасгалжуулагч болгосон юм. Олж нээсэн нууцаа тантай өнөөдөр хуваалцаж байгаагаараа би бахархаж байна.
Хүн болгоны дотор алмааз мэт нандин үнэ цэнэтэй эрдэнэс оршдог гэдэгт би итгэдэг. Байгалаасаа олдмол байдлаараа байгаа алмаазын үнэ цэнийг нь ихэнх хүмүүс таньж мэддэггүй шүү дээ. Хүмүүс өөрийнхөө дотор буй тэр үнэ цэнэтэй нандин чин хүслээ таньж өөрийгөө хурцалж гаргаж ирж чаддаггүй. Үнэ цэнээ таниагүйгээс өөрийгөө дутуу үнэлэх нь ч хаа сайгүй. Хүн нэг бүрийн дотор буй үнэ цэнэтэй тэр нандин зүйлс тодруулахын тулд л би ажилладаг. Амьдралаа өөрчлөх гэсэн таны хүсэл эрмэлзэл, тэмүүлэл бусдын амьдралыг ч гэрэлтүүлэх увдистай.
Хувийн амьдралын болон бизнесийн амжилтанд зорих аялалыг би дугуйтай зүйрлэх дуртай л даа. Хувийн амьдрал, бизнесийн амьдралын аль аль нь таны унаж буй дугуйны нэг хэсэг болон урагш хөдөлгөж, хүсэл тэмүүлэл, зорилгынхоо зүг рүү чиглэн та аялж байна гээд төсөөл дөө? Бүх юм таны гарын дор, таны очих хурд, хүч, аялалын тааламж явц таны чадвараас шалтгаална. Би дугуй унах үнэхээр дуртай - амарч, хүч чадал мэдэрч, байгалиас тааламж авчирдаг гайхалтай аялал.
Би таны хүсч байгаа хувийн болон бизнесийн сайхан амьдралаа зохиож, өөрийн гараар бүтээж, босгоход тань туслах болно. Хүсч буй сайхан амьдралаа бүтээх ур чадвараа олж авахад тань зориулж ажиллах болно.
Сэтгэлд дүүрэн амжилт бидний гар сунгахийн дайтай зайнд бий.
Хэрэв та ур чадвараа сайжруулахад бэлэн бол Би танд туслахад бэлэн байна!
Миний энэ вэб хуудасны өнцөг булан бүрээр шагайж, өөртөө хэрэгтэйгээ олж аваарай.
Таны Амжилтын төлөө хамтдаа зүтгэе!
Гүнээ хүндэтгэсэн,
Мөнгөнтуяа Б.